Шатахуун түгээх станцын нэмэлт үйлчилгээ болох "Петромарт” сүлжээ дэлгүүрийн талаар тус дэлгүүрийн анхны менежер Н.Энхтүвшинтэй ярилцаж танилцлаа. Дэлгүүрүүд нь "Петровис” ХХК-ийн Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцын дэргэд 24 цагаар ажилладаг билээ.

 

"Петромарт” дэлгүүрийг хэрхэн байгуулж байсан талаар яриагаа эхлэе?

Дэлгүүрийг байгуулахаас өмнө шатахуун түгээх станцад тос, тосолгооны материал зардаг байлаа. Ингээд энэ суурин дээр анх 2003 онд олон улсын жишгийг дагаж, жолооч, зорчигч нарын ойр зуурын хэрэгцээг хангах зорилгоор найман шатахуун түгээх станцийн дэргэд "Зам зуур” нэрээр дэлгүүрийг байгуулж байсан.

2

Дэлгүүр 24 цагийн ажиллагаатайгаараа онцлог

Жолооч, зорчигч нарт худалдаалж буй ойр зуурын гол хэрэгцээт бараанаас сонирхуулна уу?

  • Mobil болон Оросын тос, тосолгооны бүх төрлийн материал,
  • Автохими, автын бараа
  • Ус, ундаа, хүнсний шинэхэн бэлэн бүтээгдэхүүнүүд,
  • Аян замын ойр зуурын хэрэгцээ, жишээ нь бүх төрлийн нэгж, цэнэглэгч баттерэй, гар чийдэн зэрэг жолооч, зорчигч нарын маань байнгын хэрэгцээ болсон бараануудыг худалдаалж ирлээ.

Одоо хэдэн дэлгүүртэй вэ?

Манай дэлгүүр өнөөдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажиллан Улаанбаатар хотод 19 сүлжээ дэлгүүртэй болтлоо өргөжсөн байна. Удахгүй 20 дахь салбараа нээх гэж байгаа.

"Петромарт” дэлгүүрийн онцлогын талаар ярьж өгнө үү?

"Петромарт” дэлгүүр нь:

  • Сүлжээгээр 24 цагаар ажилладаг,
  • "Стар кафе”хүнсний бэлэн бүтээгдэхүүний булантай,
  • Улирал, тэмдэглэлт баяруудад зориулж бараа, бүтээгдэхүүнүүдээ худалдаалдаг, Тухайлбал, одоо аяны бараануудаа дэлгэсэн байгаа.
  • Мэргэжлийн чадварлагч худалдагч нартай.

7

Аяны майхан, хүүхдийн аяны суудлууд

Хэрэглэгчийн судалгаа хийдэг үү?

Хэрэглэгчийн судалгааг дэлгүүр бүрээр хийдэг. Судалгаанаас харахад,үйлчлүүлэгчдийн 40 орчим хувь нь манайхыг зорьж ирдэг байнгын үйлчлүүлэгч байдаг. Тэдний ихэнх нь такси, хот хоорондын тээврийн жолооч нар байдаг бөгөөд ажлынхаа нөхцлөөр, үүрээр, шөнөөр их орж ирж "Стар кафе” булангаар үйлчлүүлдэг. Ингээд бодохоор,"Өндөр ээж” шиг жолооч нарыгаа хооллож, ундлан, завсарлага өгч амраадаг газар нь "Петромарт” болсон юм шиг санагддаг шүү.

Дэлгүүрээр сонин сайхан юу байна вэ?

  • Аялал, зугаалгын улирлыг тохиолдуулан аяны майхан, дэвсгэр, сандал, мешок, шорлогны төмөр, хусны нүүрс, борооны хувцас гэх мэт бараанууд,
  • Манай хамт олны хэрэглэгчиддээ уул, овоогоо тахихад зориулж боосон"Өргөлийн багц”
  • Компанийн "Аюулгүй зорчигч” аяны хүрээнд, хүүхдийн машины суудлууд, суудал өндөрсгөгч, суудлын даруулганы зөөлөвч, гэрэл ойдоггүй болон манантай үед зүүдэг зориулалтын нүдний шил зэргийг хөнгөлттэй үнээр худалдаалж байна. Жишээ нь, хүүхдийн машины суудлуудаа 20 хувиар хямдруулсан байгаа.
  • Мөн Эмээлтийн замд саяхан нээгдсэн шатахуун түгээх станцын дэргэд шинэ салбараа нээхээр ажиллаж байна даа.

6

Бүх насны хүүхдийн зориулалтын суудлууд

Дэлгүүрийн цаашдын зорилго?

Дэлгүүр маань 24 цагаар үйлчилдэг учраас үүнийг ашиглаж хэрэглэгчдийнхээ хэн нэгэнд хүргэж өгч чадахгүй байгаа зүйлийг хүргэж өгөх үйлчилгээг нэг хэсэг үзүүлж байгаад больсон. Японд их дэлгэрсэн энэ үйлчилгээг сэргээх бодолтой байгаа. Мөн тун удахгүй "Үндэсний лотерей” – г нэвтрүүлэх гэж байна.

Та "Петромарт” дэлгүүртэй холбоотой дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцана уу?

Манай нэг найз хумсны лакаамуухай болгочихоод, ацетонхайгаад явж байж л дээ. Тэгээд манай машин угаалгаар үйлчлүүлэх зуураа "Петромарт” руу орж, кофе ууж суухдаа, санамсаргүй ацетон байгаа эсэхийг асуутал байсан байгаа юм. Ингээд над руу залгаад, "Миний найз чинь супер дэлгүүртэй юм аа, энд ёстой байна гэж бодсонгүй” гэж байсныг мартдаггүй юм. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээтэй барааг нь байлгах юмсан гэсэн бодол, сэтгэл маань биелэхээр их урамтай байдаг шүү.

Үйлчлүүлэгч нартаа хандаад үг хэлнэ үү?

Энэ дашрамд, бидэнтэй санал, сэтгэгдлээ хуваалцаж, хамтарч ажилладаг хэрэглэгч, харилцагч бүртээ баярлаж явдагаа хэлмээр байна. "Петромарт” хэзээд та нартайгаа хамт, та нарынхаа дэргэд байдаг шүү, дахин дахин ирээрэй гэж хэлье.

Танд баярлалаа.

1

Петромарт дэлгүүр, Авто угаалга, Шатахуун түгээх станц нийлээд Шатахуун түгээх комплекс болдог.

3

Жолооч, зорчигчийн хэрэгцээ энд цөм багтсан.

4

Бүх төрлийн тос, тосолгооны материал, автын бүтээгдэхүүнүүд шилэн хоргонд

5

Стар кафе булан

8

Жолоочийн ойр зуурын хэрэгцээ