Авлигатай тэмцэх газраас 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн.

Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос гаргасан мэдээллийн хүрээнд иргэн Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхлоо нэр бүхий 4 өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгч илэрхийлээд байна. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой боллоо.