Нийслэлийн өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучууд, нийслэлийн иргэдэд биеийн тамир спортыг сурталчлах, спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маяг, бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “СПОРТЛОГ УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Уг өдөрлөг энэ сарын 05-нд “Их эзэн Чингис хаан”-ы нэрэмжит талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, “Монос” ХХК, Монголын Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулах юм.

Энэ үеэр Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, Биеийн тамирын дээд сургуулиуд, фитнесс клубууд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, спортын барааны төрөлжсөн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа сурталчилна.

Мөн спортын төрөл бүрийн үзүүлэх тоглолт, зурагт үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа, эрүүл мэндийн үзлэг хийн, бие бялдрын хөгжилтийн түвшин тогтоох сорил авч,гарын авлага, зөвлөмж зурагт хуудас тараах, дугуйн парад, дугуйн үзэсгэлэн худалдаа, прокат үйлчилгээ зохион байгуулах юм.

Спортын бүх төрлийн секц дугуйлан, фитнесс клубүүдэд хичээллэх сонирхолтой хүмүүсийг бүртгэх, хямдалтай үнээр хичээллэх эрх олгох, Бодибилдингийн үзүүлбэр үзүүлэх, зумбо, белли танец, аэробикийн дасгал заах, нийтийн болон спорт бүжиг заах, бүжгийн тэмцээн, үзүүлэх тоглолт зохион байгуулах, спортын гимнастикийн турник, бариултай морь, акробатик, уран сайхны гимнастикийн үзүүлэх тоглолт, Эрүүл агаар, Эрүүл орчин, Эрүүл –бие бялдар сэдэвт 1000 багшийн “Цэцээ гүн” явган аяллын нээлтийн ажиллагаа бүтэн өдрийн турш үргэлжлнэ.

Х.Даваа