Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталсантай холбоотойгоор, Засгийн газрын хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.