Энэ сарын 04-ний өдөр орон нутгийн замд ноцтой осол болж хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сум Хужиртын даваа гэх газар Г жолоочтой T.Chaser маркийн авто машин онхолдож жолооч 34 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Бор бургас гэх газар Х жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Х-ийн нас баржээ.

Орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй энэ үед хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг замын анхааруулж байна.