14:22 цаг: МАХН-ын дарга Н.Энхбаяраас АТГ-ын байцаагчид байцаалт авсан байна. Байцаалтыг Н.Энхбаярын талын өмгөөлөгчгүйгээр авсан гэх тайлбарыг тус намаас өглөө. АТГ-ын албан хаагчид Н.Энхбаярын өрөөнөөс гарсан бөгөөд МАХН-ын төв байрны гадаа байгаа аж. Тэд МАХН-ынханд “Өнөөдөр ажиллагааг дуусгана” гэх тайлбар өгсөн байна.