Одоогоос олон жилийн өмнө Монголд үнэтэй гоо сайхны бараа гэж ийм, ийм байдгийн хэмээн таниулж байсан "Түшиг" дэлгүүр томорч, хотын төвд "Улаанбаатар" их дэлгүүрээ нээсэн."Түшиг"-ийг олонд таниулсан Сүхээ хатагтай ч өөрийн бэр Мөнгөнцэцэгтээ энэ дэлгүүрээ хариуцуулж, өргөжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн.Өөрсдийн импортолдог гоо сайхны барааны зэрэгцээ төрөл бүрийн барааны тасаг, лангуунууд түрээслэх болсон эл дэлгүүрийн үүд хаалга одоо л өргөжиж, үйлчлүүлэгчид зорьж эхэлж байгаа.Гэтэл тус дэлгүүрийн захирал хатагтай өөрөө өөрийнхөө нэр хүндээ унагах, цаашилбал бизнесийг хаах, дампууруулах алхмыг хийж орхилоо.Учир нь тус дэлгүүрийн гоо сайхны тасагт дэлхийн алдарт брэнд болох "Chanel"-ийн салбар байдаг.Тус тасгаар үйлчлүүлэх гэсэн эмэгтэйн гомдол саналаас болж ам муруйсан захирал үйлчлүүлэгч хоёрын хэл ам, хэрүүл, зодоон цохиондоо хүрч эцэстээ дэлхий нийтээр "МОНГОЛЫН "Chanel"-ийн ЗАХИРАЛ ЭМЭГТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЗОДОВ" гэсэн бичлэгтэйгээ тарлаа.Дэлхийг хэрсэн yuotube сайтад тавигдсан бичлэг "Chanel"-ийн оффист хүрэх нь дамжиггүй. Энэ хэл ам ч тэнд хүрнэ.Монголын хуулийн байгууллагаас өмнө Мөнгөнцэцэг хатагтайд олон улсад салбартай, өндөр зэрэглэлийн бренд хамтран ажиллах саналаа нэг л өдөр цуцлахад гайхах юмгүй боллоо.Юутай ч сайн хадам ээж, сайхан нөхрийн нэрийг нэг л өглөө "дуусгаад" хаясан бэр гэр бүлээсээ ямар шийтгэл хүлээх бол гэдэг бас олны анхааралд үлдлээ.