Мөрөөдлийн театрын Гээсэн хайраа аваарай шоу драм эхлээд арав гаруй хонож байна. Тоглолтоо хийх болгондоо үзэгчиддээ таатай сэтгэгдэл төрүүлдэг хамтлагийн залуус энэ удаа цагтаа ирсэн үзэгчиддээ тусгай сюрприз барьж байгаа гэнэ.

Замын бөглөөнөөс болоод хүссэн ч эс хүссэн ч тоглолтоос хоцроод ирж байгаа хүмүүс олон байдаг.Тиймээс тэд цагтаа ирсэн үзэгчдээ уйдаахгүй байхын тулд алиалагч илбэчидыг үзэгчдийн дунд аялуулж байгаа юм байна.Яг цагтаа ирвэл та цаг өнгөрөхийг мэдэхгүй шахам,бусад хүн суудлаа эзэлтэл хоёр алиалагчтай хөгжилтэй байж болно.Бүгд суудлаа эзлэхэд тоглолт сүртэй гэгч нь эхэлж байсан.Түрүүлж ирсэн нь эхлэхийг шаардаж алга ташиж,шүгэлдэж бөөн юм болдог  тоглолт цөөнгүй байдаг.Харин мөрөөдлийн театрын нүдээ олсон соёлтой арга хүмүүст үнэхээр таатай санагдаж байлаа.