Монголын эрэгтэйчүүдийн холбооноос анх санаачилан зохион байгуулж ирсэн “Аавуудын баярын өдөр” өнөөдөр тохиож байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ.

Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн байна. Улмаар 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Дэлхийдээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Ийнхүү 2005 оноос Монгол улс “Аавуудын баярын өдрийг” тэмдэглэдэг болсон байна.