Гурван дэд сайдын суудал эзэнгүй байгаа. Барилга хот байгуулалтын М.Батбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Т.Аубакир, Гадаад харилцааны дэд Г.Тэнгэр нарын нэр дэвшсэн АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учраас томилогдож чадаагүй билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдад “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг нарыг дэвшүүлэхээр зэхэж буй гэнэ.

Дэд сайдын суудалд яригдаж эхэлсэн Б.Батцэцэгийн хувьд НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Харин Ж.Сауле мөн л НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн ажээ.

Хэн дэд сайдын суудалд суух вэ гэдгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар томилогдож ч магад. Үүний хажуугаар давхар агентлагуудын дарга нарыг томилох болсон сураг чих дэлсэв.