Гадаад улсын иргэн Лю Ч, Лю Р, Донг Я нар нь АНУ-ын "Champion credit union" банкны харилцагчийн мэдээллийг интернэт ашиглан хууль бусаар олж аван, төлбөрийн картыг хуурамчаар үйлдсэн байна.

Улмаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй картаар үйлчлэх цэгийн пос терминал төхөөрөмжөөр их хэмжээний луйврын гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулжээ. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж эхэлсэн байна бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.