ГССҮТ-ийн 80 гаруй ажилтан халагдах өргөдлөө бичжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч,  ажилтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ.Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж буй эмнэлгийн ажилтнууд дээрх томилгоог нэн даруй цуцлахгүй бо тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.Одоогийн байдлаар тусэмнэлгийн 80 гаруй ажилтан халагдах өргөдлөө бичжээ.

Тэдний эсэргүүцлийг хүлээн авч, томилгоог цуцлахгүй бол ГССҮТ-ийн 250 гаруй ажилтан, албан хаагч нар бүгд өөрсдийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл өгнө гэв.

Мөн  “Эрүүл мэнд, иргэний хяналт, шинжилгээний зөвлөл” ТББ-аас ГССҮТ-ийн ажил хаясан эмч нарт хариуцлага тооцох хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлээд байгаа. Харин энэ талаар ГССҮТ-ийн эмч нар хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг хэлэв.Учир нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн сарын 26-нд ажил хаялт зохион байгуулсан, юм. Энэ үеэр төлөвлөгөөт хагалгааг түр хойшлуулж, яаралтай мэс засал хийж байсан. Харин 27-ны өдөр өмнөх 26 болон 27-нд хийхээр төлөвлөсөн байсан 20 гаруй мэс заслыг хийжээ.Тиймээс ажлын хариуцлага алдсан зэргээр хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.