Нийт голуудын усны түвшин нэмэгдсэн, түүнчлэн бороо хур их орж байгаатай холбоотойгоор тогтоол ус бий болсон. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг морь болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж олон хүн амь насаа алдаад байна.

2016 он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн (хүүхэд-31, насанд хүрэгсэд-62) амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24,0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

2016 он гарсаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод болсон 17 удаагийн үерт 3 хүүхэд, 1 том хүн, нийт 4 хүн амь насаа алдаж, 196 гэр байшин өртсөн байна.

ОБЕГ, цагдаагийн байгууллагаас иргдэд анхааруулга өгч, хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байгаа ч иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж амь насаа алдсаар байна. Тиймээс гол усны болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалахыг сэрэмжлүүлж байна.