Хулгайн хэрэг цагдаагийн байгууллагад өдөр алгасахгүй бүртгэгддэг. Иргэдийн хайнга, болгоомжгүй байдлыг хулгайчид овжноор ашиглаж эд хөрөнгийг нь авч байна. Хулгайд эд хөрөнгөө алдахгүй байхад иргэдийн анхаарал, болгоомж, сонор сэрэмж хамгаас илүү чухал гэдгийг цагдаагийн байгууллага байнга л хэлж анхааруулж байдаг.

Гэвч хулгайн хэрэг гарсаар л... гарч байгаа хэргийн дийлэнх хувийг хулгайн хэрэг эзэлсээр л байна. Энэ сарын 2-ны өдөр л гэхэд цагдаагийн байгууллагад хулгайн  10-аад хэрэг бүртгэгджээ.

 

Тухайлбал Баянгол дүүргийн 20-р хороны “Гацуурт ХХК”-ны байрнаас 5 ширхэг иж бүрэн “Dell” компьютер алдагдсан  байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Дээрх хэрэг бол байгууллагын анхаарал болгоомжгүй, хяналтын камерггүй, харуул хамгаалалт султай холбоотой гарсан  хэрэг. Харуул хамгаалалт сайтай газарт ийм олон тооны компьютерийг нэг дор хулгайлаад аваад явна гэж бол хэзээч байхгүй биз. Нэг хэсэг байгууллагаас их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тэгэхэд нягтлан нь мөнгөө зүгээр л шүүгээндээ хийчихээд орхисон байдаг. Энэ мэт хайхрамжгүй, анхааралгүй байдал хулгайчид хэзээд боломж гаргаж өгөөд байгааг цагдаагийн алба хаагчид ярьж байна.

 

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны “МУИС-ийн автобусны буудал дээр 22 настай эмэгтэй Б-ийн халааснаас Samsung гар утсыг, тодорхой эрхэлсэн ажилгүй  29 настай эрэгтэй У нь хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байгаа юм. Хэрвээ иргэн У нь халаасандаа гар утсаа хийгээгүй бол хулгайчид боломж олгохгүй байх байсан шүү дээ. Энэ мэтээр иргэд хайнга, хайхрамжгүй байдлаасаа болж хулгайд эд зүйлээ алдах нь элбэг байдаг юм. Тиймээс цаашид иргэд сонор сэрэмжтэй байж, үнэтэй эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, байнгын анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас дахин дахин сануулж байна.

 

Н.Батаа