Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат мэдээлэл хийлээ. Улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулна. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулна гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр "Сангийн яамнаас төсвийн тодотгол боловсруулж байгаа. Төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна. Ойрын үед Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэж хэмнэсэнээр энэ оны хувьд нийлээд гурав орчим тэрбум төгрөг, ирэх жилд найм орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ" хэмээн онцлов.