Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 27 настай 8 долоо хоногтой жирэмсэн анхны төрөлт. Сая хяналтанд ороод тэмбүүгийн шинжилгээ өгсөн чинь эерэг гарсан.

Өмнө нь энэ өвчнөөр ерөөсөө өвдөж байгаагүй. Нөхөр маань шинжилгээ өгөөд эрүүл гарсан. Тэгээд эмч болохоор урагт ямар нэгэн нөлөөгүй. Цусанд титр гэдэг бодис 1:2 гэж гарсан. Энэ нь яг тэмбүү гэсэн үг биш. Өмнө нь ямар нэг хүнд өвчнөөр өвдөж байсан бол ийм хариу гардаг гэж хэлсэн. Гэтэл би өмнө нь хүнд өвчнөөр өвдөж байгаагүй. Парфапроктет гэж өвчнөөр 2006, 2010 онд 2 удаа хагалгаанд орж байсан. Одоо сэтгэл зовоод шөнө унатаж чадахаа байлаа. Та бүхэн зөвлөгөө өгч тус болооч.