Өнөөдөр УЕПГ-аас Прокурорын байгууллагын эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр олны анхаарлын төвд байгаа зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясманаас тодруулахад: Ерөнхийдөө мөрдөн байцаах ажиллагаа дуусах шатандаа явж байгаа. Хуулийн байгууллагаас Н.Энхбаярыг 7 удаа дуудсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирээгүй.

Ер нь бол өмгөөлөгчтэй ч үгүй ч заавал ирэх үүрэгтэй. Харин ирсэн хойно байцаалт өгөхгүй байх нь тухайн хүний эрхийн асуудал. Цаашид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй.

Н.Энхбаярыг Худалдан авахаар гэрээгээр халхавчилж бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөөгүй залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан шалгаж байна.” Гэв.

А.Баярмаа