Өдрийн өнгө

            Билгийн тооллын 1. Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

                                                            Хонины орд

            Эрч хүч буурах өдөр. Cap арслангийн орд руу шилжиж байгаа тул аль болох ганцаараа байхыг хичээ. Cap хоёр өдрийн турш арслангийн ордод байрлах тул таны эрч хүч нэлээд буурна. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. Хэдийгээр бие даасан байдал чухал ч ойр дотны хайртай хүмүүсээсээ бүх асуудлаа нууцлах гэж оролдох хэрэггүй. Энэ үл ойлголцол үүсгэх болно. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хайртыгаа хардаж, хэт өмчирхөх гэснээс болж харилцаанд асуудал гарах магадлалтай. Хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөж байна.

Үхрийн орд

            Тэвчээртэй байх өдөр. Өдрийн туршид тайван цэгцтэй байхыг хичээ. Бусад хүмүүс таны үзэл бодлыг сорин шүүмжлэхэд сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх талтай. Та өнөөдөр хэт мэдрэг байна. Ихэнхдээ од гарагийн энэ байрлалын ивээлээр хайр дурлал амархан бадарч бас хурдан төгсөх хандлагатай. Мэдрэх чадвар дээд цэгтээ хүрнэ. Бүтээлч мэргэжлийн хүмүүс энэ өдөр дэвшилттэй байна. 

Ихрийн орд

            Эргэцүүлсэн өдөр. Өөрийгөө өргөмжилсөн өрсөлдөх чадвар тань түр завсарлахыг шаардах бөгөөд энэ бүхэн юуны төлөө болохыг гайхахад хүргэнэ. Давуулалт цаг зарцуулалт эрч хүч бардаг зүйлсийг орхиж хэсэг хугацаанд тайван байх цаг зав гарга. Харилцаандаа анхаарал хандуул. Бэрхшээл тулгарвал зөвлөгөө авах нь та хоёрын аль алинд хэрэгтэй. Санхүүгийн байдал сайн байгаа бөгөөд тодорхой хэмжээний мөнгөө буяны байгууллагад хандивлаж магадгүй.

Мэлхийн орд

            Найдвар төрүүлсэн өдөр. Сар таны орд руу орж байгаа учир шинэчлэгдсэн эрч хүч ирэх болно. Та амьд сэтгэл татам хүн гэдгээ хүчтэй мэдэрнэ. Ажил дээрээ байгаа хүмүүс дарга эсвэл удирдлагуудтайгаа ярилцах асуудал гарч ирнэ. Хувийн болон мэргэжлийн ашиг сонирхол тань төсөөлсөн шиг тань сайхан тохиролцоонд хүрнэ. Бизнесийн харилцаан дээр танд бусадтай нэгдэх боломж гарна. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй нөгөө талаас нь хардаг үзэл тань таны бодлыг ганхуулж мэднэ.

Арслангийн орд

            Тусгай өдөр. Онцгой нэгэн асуудлын хувьд, зөн билгээ анхааралдаа авч чадаагүй хүмүүсийн хувьд одоо бас нэгэн боломж гарч байна. Анх эхэлж төрсөн сэтгэгдлээ дагаж зорилгодоо хүрэхийн төлөө тодорхой алхам хий. Таныг үр ашиггүй зарлага гаргахад хүргэх баярын энэ эрсдэлтэй үеэр санхүүгийн хувьд арвич хямгач бай. Сэтгэл чинь хөдөлж, хөөрсөн үедээ та арвилан хэмнэлт гэдгийг мартдаг байж магадгүй. Мөнгөө чухал зүйлд үр.

                                                                        Охины орд

            Хувирамтгай өдөр. Материаллаг шагнал ашиг тусад анхаарлаа хандуулах нь таны хүссэн сэтгэл ханамжийг авчрахгүй. Магадгүй та хамгийн чухал гэж үздэг үнэ цэнээ өөрийнхөө дотроос хайн амьдралыг амталж эхлэх хэрэгтэй байх. Өөр хэн нэгэн хүний эрүүл мэндэд санаа тавих нь ихэнх цагийг тань авч мэднэ. Зарим охины ордныхон эмнэлэгт хэвтэж байгаа ойр дотныхоо хүнийг эргэж магадгүй. Танд одоо хэцүү байж болох ч иймэрхүү нөхцөл байдлууд нь бидэнд амьдралд юу чухал болохыг зааж сургадаг.

Жинлүүрийн орд

            Үр бүтээлтэй өдөр. Өнөөдөр жинлүүрүүд цагийг гэр бүл болон хамгийн хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх бололтой. Танд амьдралаа дээшлүүлэх санаанууд ар араасаа ундран гарах болно. Таны гэр орны орчин таниас хайр анхаарал халамж шаардана. Жинлүүрийнхэн угаас тэсвэр тэвчээртэй хүмүүс байдаг учраас энэ чадвар нь амжилтанд хүртэл чинь танд нөлөөлөх болно. Амжилт болон сэтгэлийн тэвчээрийн нууц нь эв найрамдалтай харилцаанд оршдог. Энэ амралтын өдөр олон талын хамтын ажиллагаанд оролцох бололтой.

Хилэнцийн орд

            Таагүй өдөр. Буд гараг загасны ордыг доройтуулснаар хэд хоногийн турш харилцаа холбоонд дарамт үүснэ. Аялал тань хойшилж найз нөхөдтэйгөө үл ойлголцох байдал гарна. Хайртай хүн чинь гэнэтийн өдөөн хатгалга гаргаж болзошгүй. Тиймээс аядуу зөөлөн үг яриа хурцадмал байдлыг зөөлрүүлнэ.

Нумын орд

            Урам зориг өгнө. Ажил үүргийг тодорхой ойлгож хэрэгжүүлэх нь цаашдын хүндрэлийг багасгах боломж юм. Таны анхаарал мөнгөн дээр түүнийг бий болгох хэрхэн зарцуулах дээр төвлөрнө. Өв залгамжлалаас даатгалаас эсвэл таны хамтрагчийн цалин хангамж нэмэгдсэнээр та хоёр нилээн мөнгө хуримтлуулна. Урьдынхаараа байж, мөнгөө банкинд хий битгий үр. Гэртээ зочид урьж дайлах нь хэмнэлттэй, гадуур зарцуулалтаас хамаагүй дээр байна.        

Матарын орд

            Амьдрах итгэл дүүрэн өдөр. Гэгээ ормогц л тааламжтай бужигнаан эхэлнэ. Гадагш гарах тайвширч амрах боломжийг барьж авч энэ амралтын өдөр юу ч хийхээр төлөвлөсөн байсан түүнийгээ дуртайяа хий. Хүмүүнлэгийн асуудалд зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг цаашид үргэлжлүүлэн бусдад туслахаар зоригжуулна. Өөрөөсөө доогуур түвшинд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрахыг та эрмэлзэх болно. Энэ нь ганцаардмал юм уу шинэ орчинд дөнгөж орсон матруудын хувьд шинэ найз нөхөдтэй болох сайхан арга зам байх болно. Таны нэр хүнд мөн түүнчлэн нийгмийн боломж чинь нэмэгдэх бололтой.

Хумхын орд

            Сайн өдөр. Нумын ордны нөхөрсөг сарны нөлөөгөөр өнөөдөр найз нөхөдтэйгөө эсвэл дуртай клубдээ цагийг өнгөрүүлэхэд таатай. Гэр бүлийн хамт гадаад орны ёс заншил, соёлтой танилцах соёлын арга хэмжээнд оролцох нь таныг гайхшируулах болно. Хэн нэгэн шинэ танилтай уулзвал хайр дурлалын харилцаа үүсэж магадгүй.

 

Загасны орд

            Сонирхолтой өдөр. Өнөөдөр хүслээ илэрхийлэх боломжтой. Гадаадад аялах боломж гэнэт олдох бөгөөд үүнийг мэдэхээсээ өмнө тасалбараа захиалж байна. Гадаадад амьдардаг эртний найз хамаатан садан дээрээ гэнэт зочилбол тэдний сонирхолтой яриаг сонсож их юм мэдэж авах бөгөөд магадгүй тэдний найз нартай уулзана. Хосоо хайж байгаа ганц бие загасныхан тун санаандгүй газар сэтгэл татам хүнтэй уулзана. Дэлгүүр хэсэж өөртөө өдөр тутмын загвараасаа өөр шинэ хувцас худалдаж ав.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.