БНХАУ -ын Шень Ян хотод болж буй "Хүүхдийн ДАШТ" хэмээн нэрлэгддэг Gothia Cup China тэмцээнээс ‪DerenFC клубын ‪U12 насны баг ‪хүрэл медаль хүртжээ.

Тэд сүүлийн ‪ тоглолтоо Тайландын багийн эсрэг хийсэн байна. Дэрэн клуб нь байгуулагдсан цагаасаа хойш GothiaCup тэмцээнд жил бүр оролцож байсан бөгөөд анх удаагаа энэхүү нэр хүндтэй, том тэмцээнээс медаль хүртэж байна. Дашрамд дурьдахад, энэ удаагийн Готиа Кап тэмцээнд нийт 29 орны 200 гаруй баг оролцсон юм.

Д.Өлзий

Эх сурвалж МОНЦАМЭ