Налайх дахь "Алтан гадас одонт" Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ. Тус сургалтын төв нь 60 жилийн түүхтэй бөгөөд Геологи, Уул уурхай, Эрчим хүч, Барилгын салбарт 18 мэргэжлээр төгсөн гаргаж байгаа туршлагатай.

МСҮТ нь орчин үеийн техник, технологиор тоноглогджээ. Мөн дадлага, онолын танхимууд, багш хөгжлийн төв, оюутны дотуур байр, номын сан, интернэт, сургалт, үйлдвэрлэл хосолсон цогцолбортой юм.

Элсэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд 70232660, 70232670, 99015503, 89097774, 88126751, 89014624 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.