Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолыг уншигч багачууддаа хүргэж буй сэтгүүлч Б.Номинчимэдийн орчуулгаар 50 ботиос одоогоор 35 нь хэвлэгдээд байгаа билээ. Үүнд:

 

  • 90 гаруй роман болон туужийн хэмжээний томоохон зохиолууд,
  • Гэсэр, Жангар, Хомер, Нибелунг гэх мэт томоохон хөлгөн туульс,
  • Робин хүүд, Артун ван, Мянга нэгэн шөнийн үлгэр, эртний энэтхэг, дорнын домог үлгэрүүд гэх мэт бүлэг үлгэр, түүхүүд
  • Андерсен, Хофман, Шарьл Перро, Ах дүү Гримм, А.Дюма зэрэг нэрт үлгэрчдийн түүвэр бүтээлүүд
  • Пушкин, Толстой, Тагүүр, Честертон, Хессе зэрэг 30 гаруй сонгодог зохиолчдын хүүхдэд зориулсан өгүүллэг, үлгэрүүд зэрэг нийтдээ их бага 220 гаруй гарчиг зохиол оржээ.

Энэхүү 220 гаруй зохиолоос бага насны хүүхдэд зориулан хураангуйлж найруулсан нь 14, бусад 190 гаруй нь бүрэн эхээрээ байгаа юм. Мөн 180 орчим гарчиг зохиол нь анх удаа монгол хэлээр орчуулагдав. Таван наснаас дээш бүх хүүхэд, өсвөр үеийнхэн унших боломжтой.

Цвейг, Тагүүр, Алькот, Бөрнэт, Диккенс, Стивенсон, Ренчин, Толстой, Синкевич зэрэг олон сонгодог зохиолчдын зохиол бүтээлүүдийг ямар ч насныхан уншиж болно.

Энэхүү номын дэлгэрэнгүй мэдээллийг 98989959 утсаар лавлаарай.