Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр ЕБС-ийн эхний цагийн хичээлийг заадаг уламжлал тогтоогоод удаж байгаа билээ.

Тэгвэл энэ жил "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр хичээл заах юм байна. Ерөнхийлөгчийн хичээл Есдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагт эхэлнэ.

Тэрбээр өмнө нь "Дэлхийн дулаарал-Монгол орон", "Монголын бахархал", "Монголын сайхан орноор", "Хүн болох багаасаа", "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", "Санаа зөв бол заяа зөв" гэсэн сэдвээр хичээлээ заасан билээ.