Малчид,   Тариаланчид, ард иргэдийн анхааралд

Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас,   цас орж, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон   анхааруулж байна.

2013 оны 10 дугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан   мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг, төв болон зүүн   аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад   нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад   нутгаар баруун хойноос секундэд 6-11   метр, говь талын нутгаар секундэд түр   зуур 16-18   метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус   хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 3-8   градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг.Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.