Мөрөөдлийн театрын жүжигчин Батаа, Эрхэмээ, Шагай нарыг танихгүй, мэдэхгүй үзэгч гэж үгүй ээ. Тэд урлагийн карьераа драмын театраас эхэлсэн залуус. Өөрсдийн уран бүтээлийн замналаа хөөж их театраа орхисон. Өдгөө тайз, дэлгэцийн бүтээлээ хослуулан үзэгчдийн хүртээл болгож яваа жүжигчид урлагийн их ажлынхаа хажуугаар аавын үүргээ умарталгүй маш сайн гүйцэтгэдэг ажээ.

Авьяаслаг аавуудыг эхнэрүүд нь "их ажилтай байдаг ч хайр, халамжийг орхигдуулахгүй хүүхдүүддээ цаг зав зарцуулдаг мундаг" хэмээн магтдаг гэнэ шүү.