“Ардын дуу шиг амраг”,  “Алтан намар” зэрэг олон сайхан дуугаараа та бидний  хүндлэлийг хүлээсэн МУГЖ С.Ганзориг энэ сарын 18-ны өдөр  Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын зохион байгуулагчаар  МУГЖ С.Ганзоригын клипийг дүрсжүүлэхэд хамтран ажилладаг “Shine” продакшин ажиллаж байгаа ажээ.

Тэрбээр тоглолтондоо зориулан “Алтан намар” дуугаа дүрсжүүлсэн нь  намрын өнгө, байгалийн сайхныг гаргасан сайхан бүтээл болсон байлаа.  Ингээд түүний  “Алтан намар” дууны клипийг хүргэе.  

П.Төгөлдөр