Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдсан цагаасаа үзэгчдээ байлдан дагуулсаар байгаа билээ. Намар цагийн тоглолтын хөшгөө нээхээр тус хамтлагийн залуус тун чиг завгүй бэлтгэлээ хийж байна.

Энэ сарын 19-нд шинэ тоглолтоо Соёлын төв өргөөнд нээх бөгөөд маш өргөн бүрэлдэхүүнтэй тоглох юм. Жүжигчин МУСТА Б.Баатархүү, МУСТА Г.Нарансолонго, МУСТА Төтө буюу Д. Түвшинтөр, МУСТА ТЭМКА буюу С.Тэмүүжин, МУСТА Мөөжиг, МУСТА Ганбаа буюу Ц.Ганбаяр, МУСТА Отгоо буюу Б.Отгонтуяа, МУСТА Л.Сөрөлт, Г.Эзэнмөнх, Цогтбаяр, Ариунаа болон залуу уран бүтээлчид оролцоно. Цоо шинэ шоу тоглолтыг тэсэн ядан хүлээж буй үзэгч, фэнүүддээ бэлтгэл ид дундаа өрнөж байгаа гэдгийг дуулгая.

Ингээд та бүхэндээ бэлтгэлийн үеийн фото болон бичлэгийг сонирхуулж байна.