Веветт Васкуйз хэмээх ганц бие ээж хүүгийнхээ инээмсэглэж байгаа царайг харахын төлөө хичээсэн нь амжилт олсон байна. Тодруулбал Техасын нэгэн сургууль сурагчдийг аавынх нь хамт оролцох ‘Donuts with Dads’ арга хэмжээг зохион байгуулсан байна. Элижа хүү аавгүй ч уг арга хэмжээнд оролцохыг хүссэн байна. Тиймээс ээж нь эрэгтэй хүн шиг хувцаслан хүүгийнхээ хүслийг биелүүлжээ. Ээжүүд хүүхдийнхээ инээж байгаа энэ төрхийн төлөө юу ч хийхэд бэлэн байдгийн нэг жишээ энэ.