Тайз, дэлгэцийн урлагийг чадварлагаар хослуулж яваа "Эмоци" продакшин намар цагийн шоу тоглолтоо энэ сарын 19-нд Соёлын төв өргөөний тайзнаа үзэгч, фэнүүддээ хүргэхээр бэлэн болжээ.

Монголын хошин урлагийн хамгийн отгон нь ч тэд адтай тун чиг авьяаслаг хамт олон. Киноны дуу болон жүжгийн дуугаа дүрсжүүлдэг Эмоцийнхон энэ удаагийн шоу тоглолтодоо зориулан шинэ клип бүтээжээ. Зураг авалтдаа хэдийнээ орсон гэнэ шүү.

 

 

Шинэхэн дууг нь Боловсрол суваг телевизийн бүтээл "Гурван найз", "Их хотын залуус", " Хөгжилтэй гэр бүл" зэрэг олон ангит киноны дууг зохиосон Мөнхөө буюу The Highway зохиосон аж. Тун удахгүй Хайрласан болохоор дууны клип үзэгч, сонсогчддоо хүрэх нь ээ.

 

Дашрамд дуулгахад, "Эмоци" продакшин цоо шинэхэн шоу тоглолтоо өргөн бүрэлдэхүүнтэй хүргэхээр зэхжээ. Тухайлбал, жүжигчин МУСТА Б.Баатархүү, МУСТА Г.Нарансолонго, МУСТА Төтө буюу Д. Түвшинтөр, МУСТА ТЭМКА буюу С.Тэмүүжин, МУСТА Мөөжиг, МУСТА Ганбаа буюу Ц.Ганбаяр, МУСТА Отгоо буюу Б.Отгонтуяа, МУСТА Л.Сөрөлт, Г.Эзэнмөнх, Цогтбаяр, Ариунаа болон залуу уран бүтээлчид оролцон тоглох юм.

 

О.Ариун