Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн эрэгтэй 60 кг-ын жинд Б.Ууганхүү барилдаж, хүрэл медалийн эзэн боллоо.

Б.Ууганхүү эхний тойрог Бразилийн бөхийн цэвэр ялж, хоёр дахь тойрогт Японы бөх Макотод цэвэр ялагдсан. Улмаар дагах барилдаан хийж, БНСУ-ын бөх Мин Жи Лийг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө Азарбайжаны бөх Ибрахимов Раминтэй барилдсан бөгөөд тэмцээний эхний дөрөв дэхв секундэд цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.