Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэйг хамт ажилладаг байсан Ц.Туяа 75 удаа хутгалж хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гарсан юм.

Уг хэргийн шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч П.Одонтунгалаг өвчтэй гэх шалтгаанаар ийнхүү хойшлуулаад байсан билээ.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнөө өглөө 10.00 цагт Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа 461-р ангид эхэллээ.
Учир нь Ц.Туяагийн өмгөөлөгч шүүх хурлыг Ганц худагт явуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан байна. Шүүх хурал яг одоо хаалттай болж байгаа юм.

Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцож байгаа ажээ.