Сайн байна уу, Өөрийн сэтгэлийн шаналал зовлонгоос та бүхэнтэй хуваалцаж жаахан ч гэсэн сэтгэлийн дэм авч гэрэл гэгээ итгэл олох болов уу гэсэн үүднээс бичиж байна. Намайг Магсар гэдэг. 32 настай. 3 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг байсан ч таарч тохирохгүй болоод тусдаа амьдраад 5 жил болж байна. Ганц бие явж байхдаа нэг бүсгүйтэй 3 жилийн өмнө танилцаад нилээн дотносоод их л аз жаргалтай явсан. Тэр бүсгүй маань их л ялдам хөөрхөн, сэтгэлийг маань гижигдсэн, бас өөртөө итгэлтэй, бардам, анх харуут л өөрийн эрхгүй миний анхааралд өртөж араас нь гүйсээр өөрийнх болгосон.

Нэрийг нь С гэдэг. Танилцсанаас хойш 3 орчим сарын дараа манай ажил дээр гаднаас мэргэжилтэн оросууд ирээд салхинд гарч ажил төрлөө ярилцахаар болоод би хайртдаа энэ тухайгаа хэлээд, орой ирээд залгая гэж хэлсэн. С ч гэртээ хүлээгээд байж байя яваад ирдээ гэв. Салхинд хотоос зайдуу нэг найзынхаа томоохон амралтын цогцолборт очин ойр зуур түүх соёлын юм үзүүлчихээд ресторанд нь хоол идэн, архи уугаад нилээн халаалт авчихсан сууж байтал бүр гадна үүднээс манай хүн нэг хүүхэн нэг залуутай хамт нааш ирэн ресторанд ороод бөөн хүмүүстэй ширээн дээр суучихав. /Ресторан нь тойроод битүү шилэн учир би гаднаас ирж явааг нь сууж байгаад харсийн/

Бид байгалийн үзэсгэлэнт сайхныг харуулахаар жаахан зайдуу суусан байсан болоод намайг харсангүй. Би ч чимээгүй хараад л сууж байлаа. Гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байв. Найз руугаа утасдаад ямар хүмүүс болохыг нь асуулгатал манай найзын нэг танил нь гаднаас ирсэн хэдэн япон нөхдүүдийг зугаацуулан гайгүй монгол охид амсуулахаар наргиж суугаан байна гэсэн үгсийг сонсоод бүр шоконд оров.

Манай хүн ингэж явна гэж баймааргүй юм найз нөхөддөө туслахаар ирсийн болов уу гэж бодоод янзыг нь үзэхээр нэг шил архи цаасан дээр “Сайхан наргиарай, Хонгор нь” гэж бичээд зөөгчөөр илгээв. Гэтэл хамт суусан хүүхнүүд нь чи гардуулчихлаа одоо өнгөрсөн хорвоо сайхан найрлаарай гээд хашгирч байхыг нь сонсоод хамаг аазгай хөдлөөд байж суух газраа олж яадаж байв. Уг нь ямар нэгэн буруугүй бол над дээр ирээд учир байдлаа хэлээд ярилцах болов уу гэж бодож суусан чинь шаал өөр нөхцөл байдалд яваад орчихлоор нь би тодруулж мэдмээр санагдаад бүр хамаг юм хөдлөв.

Ингээд орой манай мэргэжилтнүүд явахлээр нь ажлынхаа хүмүүст даалгаж өгч явуулаад би өөрөө үлдээд бүгдийг харахаар суув. Тэд ч рестораны бүх хүмүүсийг явуулж байгаад зад найрлалаа. Би доор ажилчдын өрөөнд нь нэг ороод л 00 нэг ороод л явж байв. Манай хүн нэг найзтайга 00-д ороод ирэхэд нь хажуунаас нь сонстол найз нь заа одоо унжийгаад яах гээд байгаан нэгэнт өнгөрсөн чамайг хаяасан одоо энэ хэдийг сайхан наргиулж байгаад явья гайгүй овоо хэдийг салгаж болохоор юм билээ гэсэн яриаг сонсов. Би ч бүр шоконд орон хамаг бие хачин оргин дотор муухай оргиж байв. Ингээд бүх юмыг дуустал нь мэдмээр санагдаж харуул хяналтын камерийн өрөөнд шөнийг өнгөрөөв. Шөнө 2-3 хүртэл нөгөө хэд ууж орилолдон орж гарч гүйлдээд л байв. Тэгээд С маань ч нэг япон бололтой гадны хүнтэй буудлын нэг өрөөнд ороод өглөө явав.

Миний хамаг итгэл найдвар талаар болоод надад С-ийг зөвтгөх юм санаанд ерөөсөө орж ирсэнгүй. Дараа өдөр нь би ухаан мэдрэл амьтан нилээн архи уугаад нам явсан байв. Үнэхээр их сэтгэлээр унасан байв. Дараа өдөр нь би ямар хүн болох яагаад ийм юм хийсэн болохыг мэдэхээр мессеж илгээн чамайг ийм хүн гэж бодсонгүй гэтэл намайг уучлаарай бүх үнэнээ хэлье энэ тэр гэхлээр нь сонсохоор шийдэв. Тэгээд уулзаж ярилцтал тэндээ байж байгаад буцах унаа олдохгүй хүүхнүүд нэг дороо нэг өрөөнд хоносон гэж авав.

Би найзтайгаа нөгөө япончуудыг авчирсан залуутай уулзаж танилцан тэр япончууд болон тэр орой талаар жаахан мэдээлэл авсан. Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой ирсэн япончуудыг гайгүй монгол бүсгүйчүүдээр дайлсан байв. Гайгүй охид олж өгдөг нас нь явсан хуучны хүнд гарын хүүхэнтэй холбогдож нилээн хэдэн хүүхэн явуулуулахаар тохиролцсон байж. Нэг бүсгүйд 200 ам доллар тооцож төлсөн гэв.

Ингээд би өөрөөр нь хэлүүлэх санаатай байнга сануулан тухайн үеийн үйл явдлыг тал талаас нь асууж хэмлэсээр нэг орой жаахан архи уулгаж байгаад үнэнийг нь яриулав. Найз бүсгүй нь хамт салхинд гараад ирье хөөцөлдөж байгаа ажил дээр нь зөвшөөрөл өгдөг хүнтэй уулзуулж ярилцах хэрэгтэй гээд дагуулаад явсан гэв. Утасны зай суучихсан байсан болоод надад хэлж чадаагүй удалгүй ирнэ гэж тооцоолсон гэв. Надаас архи аваад шоконд орсон тэгээд юм хэлж чадахгүй байхад нь найз охидууд нь шордож уулгаад сэтгэлээ засахын тулд яадгийн гайгүй японтой нэг шөнийг өнгөрүүлчих тэгэхлээр дор нь хаяж мартаж чадна гэсэн гэв. Өглөө нөгөө япон нь 20000 иен өгсөн гэв. Тэгээд намайг уучлаач гэнэн яваад нэг алдажээ би ахиж ийм юм хийхгүй гэв. Би ахин дахин лавшируулан асуулаа өмнө нь иймэрхүү юм хийж байсан бол хүмүүс нэг нэгэндээ мэдэгдээд миний чихэнд хүрэх л болно гэтэл ёстой тийм юм байхгүй амлая гэхлээр нь за би хичээе чи ч гэсэн харуулаарай гэв.

Энэ явдлаас хойш жаахан ам мурийх тоолонд нөгөө явдал эргэж сөхөгдөөстэй байв. Бас маш их түгшүүртэй араар тавих болов уу гэж С-ыг байнга хянаж утасны дэлгэрэнгүй жагсаалт, мессежүүдийг тулгаж доторхыг нь уншдаг байв. Ер нь байнгын хяналттай л байв. С ер нь анх танилцсанаас л хойш их хүнд явдалтай юм шиг санагддаг байв. Архи уугаад нилээн дуу ороод л хашгичаад л бөөлжинө бараг тасрах шахуу болтол ууна. 2 ч удаа жорлон тэврээд хэвтэж байхад нь би гаргаж авч байсан. Нэгэн дээр нь босгонгуут энгэр рүү бөөлжиж ч байсан. Ер нь л нилээд чанга байв. Гэхдээ тэрийг засаж болно гэж боддог байсан.

Залуу хүний хувьд ямар ч тэмүүлэл хүсэл зорилго харагдахгүй байв. Мэдье сурья хүчтэй больё гэсэн хүсэл ч үгүй мэт. Худлаа л том ам гаргаад л ийм ч мяа гар, ийм ч мяа утасны дугаартай гээд л байнга хүмүүсийг доош нь хийдэг, тэгээд л өөрөө гэнэт аймаар том агуу гар болно тэгэхлээрээ алаад өгнө л гэдэг. Тэр агуу болох эхлэл тэмүүлэл хийж буй юм юу ч харагддаггүй байв. Ингээд би энэ хүнийг өөрчилж засаад хүмүүжүүлж болох юм шиг санагдаад маш их хичээж тэвчиж нилээн хэдэн жил нилээн их хөрөнгө мөнгө зарцуулав. Төрсөн өдрөөр нь жаахан юм сурч мэдэг гээд анхан шатны компьютерийн сурах бичиг аваад нүүрний ард нь сургаалийн үг хүртэл бичиж өгөв. “Залуу хүн ядуу байх нь гутамшиг биш, Мэдэхгүй чадахгүй байх нь л гутамшиг” гэсэн сургааль үг бичээд хэрхэн хүлээж авахыг харав. Энэ үгэнд уяраад л энэ үгийг мөрдлөгө болгоно гээд номоо эргүүлээд 2-3 хоног харж байсанаа шидчихэв. Бараг мэддэг юм байна гэхлээр нь дундаас нь асуусан чинь сайн нарийн уншаагүй гээд мэдэхгүй байв. Ингээд суурин компьютерийн ард сууж харах төвөгтэй байна гэхлээр нь зөөврийн ноүтбүүк төрсөн өдрөөр нь бэлэглэв. Нөгөө юм сурч мэдэхээр тэмүүлэхийг нь хүлээсэн боловч бас л эхэлдэггүй. Ноүтбүүкийг нь хүртэл 3G интернэтэд холбогдох боломжтой моделийг сонгон интернэт-д холбож өгсөн ч хэдэн мэдээ хэрүүлийн шар сонин, хүмүүсийн хоорондын атаа хорсол, хариугаа авсан явдал, асуудал проблемтой л байнга зууралддаг байв.

Ингээд энэ хүнийг яаж эмэгтэй хүн шиг болгох билээ гэж их гайхаж билээ. Амьдралдаа бараг утас зүү барьж сууж байгаагүй гэсэн. Аяга таваг угаах, гэр орон цэвэрлэхдээ ч маш тааруу. Хоол хийхдээ маш их хичээнэ, гэхдээ хүний үг сонсоно гэж бараг байхгүй. Хоол ингэвэл их аятайхан болдог гэхлээр л чиний өмнөх эхнэр эсвэл найз хүүхэн ингэж хийдэг байсан уу гээд л эхэлнэ дээ.

Би хүн болгох гэж оролдох явцдаа янхан ер нь яагаад гарсын яагаад тийм юм хийхийг хүмүүс хүсдэг болохыг мэдэхээр нилээн интернэт ухав бас зарим нэг найз нарынха проблемийг хүртэл сонсож л суулаа.

Янхан бол манай дэлхийн бараг хамгийн анхны мэргэжлийн нэг юм билээ. Хэзээ үүссэнийг ч хэн ч мэддэггүй. Гэхдээ бүгд жигшин зэвүүцдэг. Учир нь хүний хамгийн том бахархал нь өөрөөрөө бахархах явдал байдаг. Гэтэл янхан буюу бие үнэлэх нь өөрийн бахархал болох ёстой байсан биеэ бусдад зүгээр л нэг эд барааны адил хэрэглүүлж ашиглуулдаг. Ингэхлээр янхан хүн өөрийн бахархалыг худалдаж наймаалцаж буй тохиолдолд өөрийн бусад юуг ч худалдаж чаддаг. Эр нөхрөө эсвэл хайртыгаа эсвэл аав ээж эх орон гээд л шаардлага хэрэгцээ гарсан бүхнээ худалддаг. Дэлхийн томоохон удирдагчид хүртэл янханд шунаж зөвхөн өөрийн болгох гэж тэмүүлж байгаад хамаг мэдээллээ алдан эрх мэдэл амь насаа хүртэл алддаг. Хамгийн том жишээ нь Кэннэди /John F. Kennedy/ гэгддэг. Мөн дэлхийн 2 дайн хүртэл хүүхнүүд мэдээлэл дамжуулснаас үүдэлтэй гэж албан бус эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

Мөн би С-ыг хянаж байх үедээ түүний найз хүүхнүүдийн интернэтээр ярилцаж буй яриаг нь сонсоход үнэхээр айж билээ. Бүр нэг царай муутай хэн тоодгийн гэмээр гарууд л 6-9 залуустай холбоотой. Бараг бүгдтэй нь секс хийдэг. Бас хажуугаар нь гадаадын нэг нөхрийг хүлээгээд ангаж үхлээ гэчихсэн. 20 орчим найз хүүхнүүдийг харахад бараг 80 орчим хувь нь иймэрхүү байгаа юм чинь. Яаж үздгийн гэж гайхаж магадгүй. С-ыг юм хийхэд ямар их хүч хөдөлмөр гаргадгийг харуулах үүднээс нэг жижигхээн интернэт кафе байгуулж өгсийн. С өөрөө ч байгуулалцсан л даа. Тэд интернэт кафе-аар харьцаж буй найз нөхдийнх нь юу хийдгийг харж суусын.

С ч уг нь сүүлийн хэдэн жил ямар нэгэн эрэгтэй хүнтэй холбоо тогтоолгүй цэвэрхэн л байсан гэж боддын. Лав л миний шалгалтын хараанд өртөөгүй. Бүр цэвэрхэн хийсэн байвал одоо яааяа гэхэв. Сая бид хоёр сарын өмнөөс суух барих нэг гэрт ахин орох талаар юм ярилцаж байгаад би өөрийн дотроо шаналдаг зүйлийг тодруулахаар ярилцаж билээ.

Би С-ыг нэг л удаа найз охидуудынхаа үгэнд ороод хальт гишгиж алдаа гаргасан гэж бодож ирсэн ч өмнө нь өөр ийм тохиолдол олон байсан бол яана аа гэж айдаг болсон байсан. Сүүлд манай дүү нэг гадаадын найз нөхөддөө охид олж өгөх гээд зуучлагчаар дамжуулан орой дуудуулсан чинь найзынх нь эхнэр орж ирсэн гэж ярьж байснаас болоод иймэрхүү явдал тохиолдох вий гэж их айдаг болсон.

Бас манай нэг 2 танилын амьдрал ч санаанд ороод байдын. Нэг нь манай арван жилийн Халиун гэж охин 10-р ангиа төгсөөд л УБ-ын өмнө зогсож бие үнэлдэг байж байгаад 30 гарахлээр борлогдохоо болиод нөхөртэй болсон байсан нь миний танил байж билээ. Тэгээд тэр 2-той хааяа уулзаж суудаг байсан. Сүүлд жил гарангын өмнө нөхөр нь надтай уулзаад ажил хэргийн холбоотой залуус эхнэрийг нь таниад уулзах гэж чичрээд бүр заримтай нь хааяа явчихаад юу ч болоогүй юм шиг өөртэй нь харьцдаг байсан байна лээ гээд зовлонгоо ярьсан. Янхан хүн сэтгэл сэтгэлгээ нь хүртэл янхан болчихсон байдын байна гэж байсан. Огт сэтгэл зовинож гэмшиж буй зүйлгүй тоохгүй хийчихдэг. Мөнгө хөлс ч авалгүй таалагдсан хүнтэйгээ секс хийчихээд тамхи татсан чинээ тоохгүй болчихдог юм шиг байна лээ гэж билээ.

Хоёр дахь нь миний нэг хамт ажилладаг байсан залуу өмнө нь байгууллага дээрээ алдартай байсан хүүхэнтэй суучихаад одоо сэтгэлийн шаналалтай явдгаа ярьж билээ. Бараг бүх л захирал, хурган дарга нартай явалдаж байсан хүүхэн юм гэсэн гайгүй хүмүүжүүлчихэж болох байх гэж бодоод гэр бүл болсон ч одоо хамтрагч нартайгаа хамт баяр ёслолоор дагуулж явахлээр холбоотой байсан хүмүүс шаал өөр харьцдаг бас жолооч, туслах гээд гайгүй бие хаатай залуустай хааяа явчихаад байх шиг байна гэж ярьж хүртэл байсан. Эхнэр нь зүгээр л түрүүлж харилаа гэж хараад өөр нэг хамтрагч найзаар нь хүргүүлэхдээ 10 минутад секс хийчихсэн байсан гэж хүртэл ярьж байсан. Нөхөр болох залуу нь итгээгүй ч бүх мэнгэ сорви энэ тэрийг дурьдсан тул итгэхээс өөр аргагүй болсон гэсэн.

Ийм айдсуудыг агуулж явдаг гээд С-тойго ярилцаад эргэлзээгээ алга болгох байх гэж найдаад олон талаас нь асуугаад, чамайг дагуулж явахад ийм нөхцөл байдал үүсээд хүмүүс тойруулаад баримттай мэдээ чихэнд хүрвэл яахав гэтэл тийм юм байхгүй л гээд байсанаа намайг ямар нэгэн бэлтгэлтэй байя дараа гэнэт тийм юм гарвал 2ула хэзээ ч бие биенээ уучилж чадахгүй байх гэсэн чинь найз охин нь хүн олоод дуудаад хамтарч бие үнэлэдэг байсан гэж үнэнээ хэлдэг байгаа. Найз охин нь 6 ах бил үү дээ. Жаахан нас явсан тул өөрөө борлогдохоо болихлээр манай С-ыг уруу татан оруулсан юм билээ. Мэдээж 20 дөнгөж гарч яваа цэцэг цэврүү шиг охид хамгийн их эрэлттэй байдаг юм хойно аргагүй л биз дээ. Надтай танилцахаас жилийн өмнө тэр найз охинтойгоо танилцсан гэж байсан. Надтай танилцах хүртэлээ 20 гаруй үйлчлүүлэгчтэй байсан гэж байсан. Надтай танилцаад ганц баригдсан нь тэр азгүй япон үйлчлүүлэгч байсан.

Би уг нь С-доо маш их итгэж найдаж хүлээж байсан. Маш их хайртай. Гэхдээ байнга ийм айдастай явахыг хүсэхгүй байна. Ямар найз нөхөд хамтрагч маань үйлчлүүлэгч нь байж байгаад миний чихэнд яриа нь хүрэх вий гэж айж явах үнэхээр утгагүй байна.

Надтай ижил төстэй асуудалтай тулгарч байсан хүмүүс зөвлөгөө өгөөч. Үнэхээр засарсан янхан заяаны хань гэдэг үнэн юм болов уу. Нэг найз маань манай С-ын явдлыг мэддэг юм тэгээд энэ үгийг наргиа ч болгож байгаа мэт ёжилж байгаа ч юм шиг хэлж билээ. Сэтгэлийн үг хэлж зөвлөгөө өгсөн хүмүүст баярлалаа. Хараалын үг битгий чулуудаарай.