Цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уядаг нэвтрүүлгүүд тун ховор болсон. Харин "Монгол ТВ" Авьяаслаг Монголчууд шоуг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн Монголчуудынхаа авьяасыг нээн, өрсөлдүүлж байгаа нь олон нийтэд тун их таалагдаж магтаалыг сонсоод анхны дугааруудаа амжилттай дуусгасан.

Тэгвэл тус нэвтрүүлгийн хоёр дахь нь буюу энэ жилийн шоу өнгөрсөн ням гаригт анхны дугаараа цацлаа. Энэ дугаарын содон гайхалтай оролцогч бол Ганбүргэд байлаа. Түүнийг дараагийн дугаар юу үзүүлэх бол хэмээн үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь дамжигггүй. Тэрбээр ямар дуучдыг дуурайх бол оо. Нэгдүгээр шатандаа Дуучин Наранг үнэхээрийн гайхалтай дуурайсан. Харин Г.Эрдэнэтунгалагийн "Хайрлаарай" дууг дуулахдаа өнгө алдсаныг эс тооцвол мундаг байсан.

О.Ариун