Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ зөвөлгөөнөөр согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарт өөрчлөлт оруулж, баар рестораныг 10 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 00.00 цаг хүртэл, 06 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 02.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар тусгасан захирамжийн төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас боловсруулжээ. Учир нь улирлын чанартай цагийн хуваарийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Захирамжийн төсөлд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санал авч нэтгэсэн байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүн ам олноор төвлөрдөг томоохон худалдаа үйлчилгээний 50 аж ахуйн нэгжид гаднах авто огсоолдоо зохицуулагч ажиллуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгээр хугацаатай үүрэг хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 33 байгууллага, аж ахуйн нэгж шуурхай арга хэмжээ авч зохицуулагч ажиллуулж эхэлжээ.