Хvний амьдралдаа заавал хийх ёстой гурван зүйл бол ном бичих, мод тарих, үр удмаа vлдээх. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна. Мод тарих аяны хүрээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  залуус 1000 модыг зүрхэн хэлбэрээр тарьж байна.  Уг арга хэмжээг   "Нийгмийн идэвхитэй залуус" ТББ, "VIP Crown auto club"-ээс зохион байгуулж байгаа бөгөөд дээрх  хамт олон 1000 мод зүрхэн хэлбэртэй тарихаар төлөвлөөд байгаа. Зүрхэн хэлбэр бүхий тэрхүү төгөлийг “ЗАЛУУСЫН ТӨГӨЛ” хэмээн нэрлэх бөгөөд 1000 хайлаас мод тарих  суулгац  болон багаж хэрэгсэлүүдийг бүгдийг бэлдсэн байх учраас та бүхэн өөрсдийн өдрийн хоолоо бэлтгэн очиж суулгацаа тарихад болно. Анх удаа мод тарьж байгаа хүмүүс чадахгүй байж хэмээн та өөрийгөө бүү чамлаарай.  Мэргэжлийн хүмүүс очиж зааварчилгаа зөвөлгөө өгөх юм. Тиймээс нэг суулгаад үлдээх биш цаашид байнгийн усалгаа арчилгааг нь хийх юм.

Хүн бүрт нээлттэй энэхүү арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгчээр  “MGL media group”,  Dorgio.mn, Urlag.mn сайт ажиллаж байгаа юм.  Дэлгэрэнгүй мэдээллийг 99853585, 94144104, 99051433, 99138910, 91111170 утсаар аваарай.

Энэхүү өдрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд албан байгууллага болоод айл өрх, хамт олноороо мод тарьж, ногоон хөгжилдөө өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн залуучууд энэ ажилд идэвхтэй оролцон, фэйсбүүк, твиттер хуудсаар найз нөхдөө мод тарихыг уриалж байна.  Та ч гэсэн одоо очиж мод тариарай.  Залуус мод тарьж байна.

 

















А.Баярмаа