“Мобиком” корпораци оюу­ны хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, дуучид тус кор­по-рацийг өөрсдийнх нь бүтээлийг зөв­шөөрөлгүйгээр худалдаалж, их хэмжээний ашиг олж байна гэсэн гомдлыг өн­гөр­сөн оноос эхлэн гаргах бол­сон.

Үүний тод жишээ нь Монгол Улсын Гавьяат жү-жигчин С.Жавхлангийн дуу­нуудыг ашиглаж “Мобиком” корпораци 300 сая гаруй төг­рөгийн орлого олсон гэд­гийг нь шинжээчид тог­тоосон байгаа юм. Харин “Мо­биком” корпорацийнхан үнэнд ялагдахдаа аргагүйн эрхэнд буруугаа хүлээж, 13 сая төгрөгийн ашгийг дуу­чин С.Жавхлангийн дуу­нуудаас олсон гэдэг тайлбарыг хий­жээ. Тэр ч бүү хэл олсон ашиг болох 13 сая төгрөгөө дуучинд өгөх хүсэлтийг ч тавьсан гэд­гийг дуучин С.Жавх­лан­гийн өмгөөлөгч Ц.Монгол мэдэгдээд байна. Энэ асуудал даамжрахтай  зэрэг­цээд дуучин Ноён Бондгор дуучдаа төлөөлж, тэдний эсэргүүцлээ илэрхийлсэн гарын үсэг бүхий лоозон барьж, “Мобиком” кор­порацийн гадаа эсэргүүцлээ илэр­хийлээд амжсан. Гэсэн ч “Мобиком”-ынхон түүнийг авч хэлэлцээгүй гэж байна. 
Гэхдээ “Мобиком” корпораци дуучин С.Жавхланд 13 сая төгрөг өгөх санал тавьснаараа өөрсдийгөө оюуны өмчийн хулгай хийсэн гэдгээ баталчихсан. Энэ мөнгөн дүнг нь дуучин С.Жавхлан болон түүний өмгөөлөгч нар хүлээж авахаас татгалзаж байгаа учир асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон аж. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн “Мобиком” корпораци л хүлээн зөвшөөрсөн болохоос үүрэн телефоны бусад операторууд ч ижилхэн нөхцөл байдалтай байгааг энд дурьдах нь зүйтэй болов уу. 
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефоны операторуудын удирдлагатай уулзалт хийж, барьцаа төлбөр хэлбэрээр хэрэглэгчдээс авсан мөнгийг нь эргүүлэн олгох талаар харилцан ойлголцолд хүрсэн гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай олон нийтэд мэдэгдээд байгаа. Гэтэл өнөөдөр “Мобиком” корпорацийн дансанд хэрэглэгчдийнх нь барьцаа төлбөр хэлбэрээр байршсан 10 тэрбум төгрөг байгаа гэдгийг Хэрэглэгчдийн эрх ашгийг хам­гаалах нийгэмлэгүүдийн хол­бооныхон олж тогтоогоод байгаа аж.  Энэ талаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чулуунбаатар “Үүрэн телефоны дараа төлбөрт дугаар ашиглах хүсэлтэй хүмүүс тухайн компанидаа барьцаа хэлбэрээр мөнгө өгдөг. Үүнтэй холбоотойгоор манай холбоонд “Мобиком” корпорацийн хэрэг­лэгчид нэлээд гомдол ирүүлсэн. Тухайлбал, барьцаа хэл­бэрээр төлсөн мөнгө нь хэрэглэгчийн дансанд орохгүй, компанийн дансанд ордог байна. Уг нь барьцааны мөнгө хэрэглэгчийн дансанд байрших ёстой. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Мобиком”корпораци барьцааны мөнгийг хурааж авна , биелүүлсэн үед хэрэглэгчид эргүүлэн өгнө. Гэтэл өнөөдөр 10 гаруй тэрбум төгрөг барьцаа нэрээр “Мобиком” корпорацийн дансанд эргэлдэж байгаа гэсэн тооцоо гарсан. Тэд хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр 10 гаруй тэрбум төгрөгийг ашиглаж, үйл ажиллагаандаа зарцуулж байна гэсэн гомдлыг хэрэглэгчид тавих болсон” хэмээн ярьсан юм.  Монгол, Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Мобиком”корпораци байгуулагдаад  жилийн нүүрийг үзэж байгаа. Тус компанийн удирдлагууд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхантай уулзалт хийснийхээ дараа буюу өнгөрсөн оны  аравдугаар сард барьцаа хэлбэрээр мөнгө төлөөд 10 жил болж байгаа хэрэглэгчдийнхээ барьцааг эргүүлэн олгоно гэсэн мэдээлэл гаргасан. Бүр тэгэхдээ хүү тооцож эргүүлэн олгоно гэж байсныг хэрэглэгчид яахан мартах билээ. Энэ талаар “Мобиком” корцорацийнхан тайлбарлахдаа “Барьцаа мөнгө эргүүлэн олгох ажил үе шаттайгаар хэрэгжиж байгаа. Эхний ээлжинд сайн түүхтэй, төлбөрөө цаг тухайд нь төлж байсан 10 жил дугаараа ашиглаж байгаа хэрэглэгчдэд “барьцаагаа авна уу” гэсэн мессеж илгээж, барьцаа төлбөрийг буцаан олгож байгаа” хэмээж байгаа юм. Гэтэл бидний эргэн тойронд “Мобиком” корпорацид 10 жил үнэнч “зүтгэчихээд” барьцаагаа эргүүлэн авсан тохиолдол байхгүй нь харамсалтай. Юун хүү тооцуулан авах.  Ямар сайндаа л УИХ-ын  нэгэн гишүүн “Мобиком” корпорацийн луйвар хэрээс хэтэрлээ. Би энэ корпорацийг анх үүсгэн байгуулагдахад нь дугаар авч байсан юм. Гэтэл өнөөдөр энэ дугаараараа барьцаалагдчихаад маш их алдагдалд орж байх жиш­ээтэй. Тиймээс хэрэглэгч өөрийн эзэмшиж байгаа дугаараа бусад үүрэн телефоны операторууд руу хүссэн үедээ шилжүүлдэг байх гарцыг хайж байна” хэмээн ярьж байх вэ дээ.  Үүнээс гадна тус корпорациас шинээр нэвтрүүлээд байгаа “Card plus” үйлчилгээ нь ч хэрэглэгчдийг “шулдаг” гэдгийг Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооныхон тогтоогоод байгаа юм байна.  Мөн “Мобиком” кор­порациас үндэслэлгүйгээр халаг­дсан гэх нэгэн инжинер залуу олон нийтийн цахим хуудсаар “Мобиком” корпорацийн логог ашиглан явуулдаг сугалаат тохир­лууд нь хуурамч байдаг гэдгийг зарласан нь олон нийтийн дургүй­цлийг нэлээд хүргээд байгаа. Энэ мэтчилэн булхайнууд нь эхнээсээ баталгаажаад байгаа “Мобиком”-д эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. 

Өлгөц