2016 оны 09 дүгээр сарын 17-ны 09-21 цаг хүртэл

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орно.

2016 оны 09 дүгээр сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос 5-10 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 22-27 градус, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан Өмнөговь, Дорноговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.