Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2016 оны 09 дүгээр сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 23-28 градус, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан Өмнөговь, Дорноговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.