АН-ын далбаан дээр давхиж буй морьтой хүний дүрс бий. Зүйрлэвэл УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа тэр хүн нь мориноосоо буучихаад байна.

Харин орон нутгийн сонгуулиас өмнө тус намын ҮЗХ хуралдаж, давхиж буй морио дахин эзэнтэй болгох ёстой байсан юм. Нэг ёсондоо АН-ын ҮЗХ хуралдаж намынхаа дараагийн даргыг, үгүй ядаж түр даргаа сонгох товтой байлаа.

Гэтэл ҮЗХ-ны хурал дахиад л хойшилчихлоо. Хойшлуулж буй шалтгаанаа Гүйцэтгэх зөвлөл нь тодорхой тайлбарласангүй. Харин тайлбар шаардахгүй тодорсон үнэн бол АН орон нутгийн сонгуульд эзэнгүй морьтой буюу даргагүй оролцох нь.

Энэ явдлыг нэг талаараа орон нутгийн сонгуулийг эрх баригчдад шууд бэлэглэчихлээ гэж дүгнэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй биз ээ.

Тэгвэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл яагаад ҮЗХ-ныхоо хурлыг хойшлуулах шийдвэр гаргав. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн хэлснээр бол АН-д даргаа сонгох, цаашлаад шинэчлэл хийхэд хангалттай хугацаа байгаа гэх. Түүнээс гадна ҮЗХ-г хуралдуулах нь өөр намын эрх ашиг, сонирхолтой холбоотой хэмээн тэрээр тайлбарлажээ.

Түүний ҮНЭХЭЭР ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮНЭН БОЛ, АЛДАА ОНОО, АМЖИЛТ, ДУТАГДЛАА ДОТРОО ИЛЭН ДАЛАНГҮЙ ДҮГНЭДЭГ БҮХЭЛ БҮТЭН ҮЗХ-НЫХ НЬ ШИЙДВЭРТ ӨӨР НАМ нөлөөлдөг юм БОЛ АН ГЭЖ ЕР НЬ БАЙГААД ХЭРЭГ БАЙНА УУ.

хэлснээр бол хэрвээ ҮЗХ яарч хуралдвал улс төрийн өөр намын захиалга үйлчилж, АН дотор багагүй маргаан дэгдэх аж. Үнэхээр түүний хэлсэн үнэн бол, алдаа оноо, амжилт, дутагдлаа дотроо илэн далангүй дүгнэдэг бүхэл бүтэн ҮЗХ-ных нь шийдвэрт өөр нам нөлөөлдөг юм бол АН гэж ер нь байгаад хэрэг байна уу.

УИХ-ын гишүүн Л.Болд тэгвэл бүлгийн даргынхаа хэлснээс яг эсрэгээр нь байр сууриа илэрхийлсэн. С.Эрдэнэ ҮЗХ хуралдах бус гарах шийдвэр чухал гэсэн бол Л.Болд "Ийм асуудал шийдэх ёстой, тийм үр дүнд хүрэх ёстой гэж ярихаасаа өмнө хурлаа хийх нь өөрөө чухал болоод байна. Ардчилал гэдэг цуглаж, ярилцаад олонхийн саналаар шийдвэр гаргах зарчмыг анхдагч суурна болгодог үйл явц. Ардчилсан намхурлаа ч хийхээ больсноос хойш нийтээрээ зөвшилцөлд хүрэх, хамтын шийдвэр гаргах гэдэг зарчмыг бүр мартчихсан. Энэ байдал нь хэдхэн хүн намын нэрээр дур зоргоороо аашлах анархизм болтлоо задарч, Ардчилсан намыг жирийн гишүүдээс нь, олон түмнээс холдуулсан" гэсэн юм. Үүнээс үзэхэд АН одоог хүртэл нэгдсэн нэг байр суурь, нэг зарчим, нэг шийдэлд хүрээгүй байна. Нэгдсэн нэг зарчимтай болоход ҮЗХ-ны хурал хамгийн чухал байлаа.

Харин тус намын нөлөө бүхий өөр нэг гишүүн болох Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ҮЗХ хуралдахгүй хойшлогдоод байгааг арай өерөөр тайлбарлалаа. Түүний хэлснээр ҮЗХ хуралдахад ирц асуудалгүй, харин хэн ямар шийдвэр хүсээд, тэр шийдвэрийг гаргах хэмжээний олонхи бүрдэж байна уу, үгүй юү гэдэг дээр гацаа үүсчихээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, аль фракц, хэн эрх мэдэлтэй байх гэхчилэн хуучин, шинэ сорилтууд тэдний өмнө тулгарчээ. Хамгийн бодитой тайлбар энэ байж мэдэх.

Нөгөөтэйгүүр ҮЗХ хойшилсныг АН доторхи намын даргын сунгаа нэг цэгт огтлолцохгүй байгаатай холбон тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны хуралдааныг зарлах ёстой хүний явцуу эрх ашиг үйлчилж эхлээд байгаа юм. Үүнээс үзэхэд АН-ынхан орон нутгийн сонгуульд биш дараагийн дарга хэн байх вэ гэдэгт л бүх анхаарлаа хандуулсан мэт. Яг одоогийн байдлаар бол Ерөнхийлегчийн Тамгын газрын даргын албыг хашиж байсан П.Цагаан намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн. Харин улс төрийн хүрээнд нэр нь яригдаад буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар эцсийн шийдвэрээ хэлээгүй л байна. Энэ нь фракцууд хоорондоо тохиролцож чадаагүйн нэг илрэл юм.

Ямартай ч АН орон нутгийн сонгуулиас өмнө намынхаа даргыг тодруулсангүй. Харин Монгол Улсын бүх сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно. Хуралдаж ч чадахгүй байгаа нам сонгуульд ялж чадах болов уу...

 

 

Г.БАЛЖИННЯМ

/АРДЫН ЭРХ/