​Би их муу хүүхэд бололтой. Хэдэн сарын өмнөөс эрэгтэй хүмүүстэй унтаж хэвтээд гэхдээ бодохоор их биш хэрнээ л надаа бол аймар их санагдаад янхан болчихсон юм шиг тийм сэтгэгдэл төрөөд санаа зовоод байх юм.

Гэхдээ монголд гей хүмүүс их байдаг гэдгийг мэдээд би их гайхсан л даа. Интэрнэтээр харьцаад л уулзъя гэсэн болгонтой нь уулзаал унтаад л… Гэхдээ сүүлийн 2 сард тийм зүйл хийгээгүй өвчин авч хаширсан юм л даа тэгээд өөрийгөө бодохоор бүр өвчин авчихсан гэдгээ бодохоор л галзуурчих гээд байх юм. Хааяадаа өөрийгөө за залуу хүн алдаа л биздээ гэсэн арга ядсан арчаагүй үгээр хуураад л явж байна. Гомо нтр гэж битгий доромжлоорой угаасаа үнэхээр хот секси эмэгтэй хажууд минь шалдан байсан ч миний сэрэл хөдөлдөггүй тоодоггүй юм л даа яагаад ийм болоод төрчивдөө л гэж харамсаж сууна.

Харин одоо яах ёстой вэ гэдгээ л сайн мэдэхгүй байна. Би хүмүүстэй уулзаж хайраа олох ёстой юу гээд уулзах гэхээр л таалагдахгүй бол шал дэмий уулзсан болж намайг гей гэдгийг мэддэг хүн нэмэгдээд л байна гэж бодоод хүнтэй ч уулзаж чадахаа больсон одоо яг яавал дээр вэ :(