​“Гал үндэстэн” холбооны тэргүүлэгч Ц.Мөнхбаярт гишүүдийнхээ хамт өнгөрсөн сард төрийн тусгай хамгаалтын бүс рүү галт зэвсэгтэй нэвтэрсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Хэрэг одоо ямар шатандаа байгаа талаар ТЕГ-аас тодруулсан юм.  Хэрэг одоо мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 91.2 буюу хүний амь насыг хороохыг завдсан мөн 177.1 зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж. Гэхдээ Ц.Мөнхбаярт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэхдээ зүйл анги нь өөрчилж магадгүй байгаа юм байна. Одоогоор  “Гал үндэстэн” холбоо нь үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа аж. ТЕГ-аас ажлын байрыг нь лацадсан байгаад өнгөрсөн пүрэв гарагт хүчингүй болгосон байна.

 

Энэ талаар Гал үндэстэн холбооны зохицуулагч Я.Цэрэнхандаас тодрууллаа.

 

-Танай холбоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу. Хамгийн сүүлд хэзээ цугласан бэ?

-Бид одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Гэхдээ өнгөрсөн баасан гарагт уулзалт хийсэн.

-Одоогоор тэргүүлэгчийн үүргийг хэн гүйцэтгэж байгаа бэ?

- Гал үндэстэн холбоонд яг тэргүүлэгч гэж байдаг. Ерөнхийдөө бүлгэм бүрээс нэг хүн удирдах зөвлөлд байдаг байсан.

-Танай холбооныхон жагсаал хийхдээ ямар учраас галт зэвсэг сонгосон бэ?

- Бид асуудлыг хуулийн хүрээнд шийдэхийн тулд бүх хандах ёстой байгуулагуудад нь хандсан. Гэвч бидний хүсэлтийн хариуг шийдвэрлэж өгөөгүй. Тиймээс энэ бүх асуудлыг олон нийтэд дахин сануулах хэрэгтэй гэж ярилцаад ийм аргыг сонгосон. Тагнуул, цагдаагийнхан өөрсдөө илрүүлсэн мэтээр хэвлэл мэдээллээр цацаад байгаа. Үнэндээ Ц.Мөнхбаяр Төрийн ордонд галт зэвсэгтэй нэвтрэхдээ Засгийн газрын хэвлэл мэдээллийн дарга Ц.Мөнхтөр рүү утасдаж хэлсэн. Мөн тэсрэх бөмбөг нь дэлбэрэхэд бэлэн болсон байсан гэж мэдээлээд байсан. Үнэндээ бол дэслэгч утаснуудыг нь холбоогүй байсан юм.

-Одоогоор хэчнээн хүн баригдчихаад байгаа вэ?

-Нийт зургаан хүн баригдсан. Өнгөрсөн долоо хоногт нэг хүн батлан даалтаар сулласан байгаа. Удахгүй бас нэг хүн батлан даалтаар гарах сурагтай байгаа.

 

Н.Баасандэмбэрэл