Монголын тулааны шилдэг тамирчидын холбоо нь Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг 9 сарын 24-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо.

Монголын шилдэг 7 тулаанч Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдах энэхүү тэмцээнд Монголын өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй болох М.Баярмаа нар тулалдах юм.


Тэмцээны тасалбарыг Монгол бөхийн өргөөний билетийн касс болон www.easyticket.mn –ээр онлайн захиалга хийх боломжтой дээр гэртээ хүргүүлэх боломжтой юм байна.

Мэдээлийн ивээн тэтгэгчээр Cityinfo.mn ажиллаж байна.

 

Та бүхэн Монгол тамирчидаа уухайлан дэмжиж урам нэмэхийг хүсэж байна.