Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан “Dawning” тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тоглолтын хөтөлбөрт F.Mendelssohn “Symphony No.4 in A ("Italian") op.90”, Young Jo Lee “Glory of Dawning for Orchestra”, Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолууд багтсан байна.

Дашрамд дурдахад Моцартын хийлд зориулсан концерт №4-г симфони найрал хөгжмийн хөгжимчин Х.Санчир гоцлон тоглох юм. Тоглолтын тасалбар 15,000₮ бөгөөд Улсын Филармонийн касс болон ticket.mn-ээр худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 99925074 болон 1900-1800 лавлана уу

www.Urlag.mn