Монгол Улсад гурав дахь удаагаа "Noise metal fest 2016” олон улсын чанартай анхны төрөлжсөн хүнд буюу метал хөгжмийн наадам энэ сарын 23, 24-ний өдрүүдэд SS Club-т болох гэж байна.Энэхүү наадам нь гадаадын болон Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж Монголын амьд хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх зорилготой аж.

Анх 2014 онд зохион байгуудагдсанаас хойш олон улсын гэсэн статустай наадамд Mongol (Канад), Nine Treasures (Өвөр Монгол), Defiled (Япон) зэрэг олон улсад танигдсан гадаад хамтлагууд оролцож байсан юм. Мөн уг наадмын тайзнаас Монголын шинэ залуу хамтлагууд өөрсдийн гараагаа эхлүүлсэн юм."Noise metal fest 2016” наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы Sete Star Sept болон DESECRAVITY, ОХУ-ын Inner Missing, АНУ-ын Hitobashira зэрэг амьд хөгжмийн хамтлагууд болон Хурд, Нисванис, Булсара зэрэг Монголын шинэ, шилдэг 10 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.