Холимог тулааны спорт сүүлийн хэдэн жил дэлхий ертөнцийг байлдан дагуулаад байна. Дэлхийн том телевиз, мэдээллийн агентлагууд тэмцээн уралдааныг нь шууд дамжуулан үзүүлж, холимог тулааны тамирчид урьд өмнө байгаагүй их шагналын мөнгө авдаг болжээ.

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо Японы DEEP холбоотой хамтран ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 24-нд Монгол Бөхийн өргөөнөө 7vs7 Монгол, Японы тулаанчдын дунд томоохон тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгууллахаар болсон билээ.

Өөрөөр хэлбэл, Монголын шилдэг 7-н тулаанч Японы шилдэг 7-н тулаанчтай халз тулах юм.

Харин тус холбооноос тус тэмцээнийг зохион байгууллах ажлыг дэмжин хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс болон мэдээллийн ивээн тэтгэгчийг хайж байна.

Харилцах утас: 9901-0508

 

М.Буянжаргал