Өнөөдөр Монгол Бөхийн Өргөөнд Монголын шилдэг 7 тулаанч, Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдахюм.

Өчигдөр Монголын тулааны шилдэг тамирчидын холбоо нь Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдаж Япон улсын тамирчдын хамт хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдын сонирхсон асуулдтанд хариулт өгсөн юм.

Анх удаа Монгол Улсаас холимог тулааны дэвжээн дээр эмэгтэй тамирчин гарч тулалдах гэж байна. Холимог тулааны уг тэмцээнд манай тамирчин М.Баярмаа Япон улсын тамирчин Нагано Микатай тулалдах юм. Монгол Улсаас анх удаа холимог тулааны тэмцээнд оролцож буй эмэгтэй тамирчин М.Баярмаа БНСУ-ын Чонжү хотноо саяхан зохион байгуулагдсан Дэлхийн Тулааны Их Наадамд Жиу Жицугийн эмэгтэйчүүдийн Файтинг төрөлд аврагалаж, Неваза төрлөөр хүрэл медаль хүртэж байсан юм.

 

Мөн өөр нэг онцлог гэвэл хамгийн зэрлэгт тооцогддог UFC-д хүлээн зөвшөөрөгддөггүй техникүүд энэхүү тэмцээнд зөвшөөрөгдөж байгаа. Энэ удаад ганц хориглосон зүйл бол дээрээс эгц тохойдох, толгой руу өвдөглөх техникүүд л байна. Бусад бүх техник зөвшөөрөгдсөн байгаа.

Тэмцээний үеэр ямар нэгэн байдлаар цаг сунгахгүй, таван минутын хугацаатай гурван үе тоглоно. Үүгээр ялалт, ялагдал шууд шийдэгдэнэ” хэмээн тайлбарлалаа.

Монголын өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй болох М.Баярмаа нар тулалдах юм.

Тэмцээны тасалбарыг Монгол бөхийн өргөөний билетийн касс болон www.easyticket.mn –ээр онлайн захиалга хийх боломжтой дээр гэртээ хүргүүлэх боломжтой юм.

Мэдээлийн ивээн тэтгэгчээр www.Cityinfo.mn ажиллаж байна.

 

Та бүхэн Монгол тамирчидаа уухайлан дэмжиж урам нэмэхийг хүсэж байна.

М.Буянжаргал

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7