Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, түүний оронд сэтгүүлч мэргэжилтэй н.Төгсжаргал гэдэг эмэгтэй ажиллаж байгаа талаар өнгөрсөн долоо хоногийн эцсээр цөөнгүй мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл энэ мэдээлэл ташаа болохыг албаны эх сурвалж мэдэгдлээ.

Хэвлэл мэдээлийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалын хувьд  ээлжийн амралтаа авсан, гадаадад амарч байгаа юм байна. Түүний ээлжийн амралт энэ сарын сүүлчээр дуусах бөгөөд одоогоор зарим хэвлэлээр цацагдаад байгаа шиг тэтгэвэртээ гарсан, ажлаа хүлээлгэн өгсөн зүйл байхгүй гэнэ.

Ээлжийн амралттай, амралтын хугацаа нь дуусаагүй байхад ажлаа хүлээлгэн өгсөн, тэтгэвэртээ гарсан мэтээр мэдээлэл цацаж, олныг төөрөгдүүлэх нь хэнд ашигтай болох түүний хашиж байсан албан тушаалд хэн санаархаж ийм цуу яриа тараагаад байгааг ойлгохгүй байгаа талаар албаны эх сурвалж өгүүлэв.