Монголын тулааны шилдэг тамирчид өнгөрсөн амралтын өдрөөр Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг амжилттай зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл Монголын шилдэг 7 тулаанч Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдсан юм.

Тус тэмцээнд Монголын өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй болох М.Баярмаа нар Японы бэлтгэгдсэн 7-н тамирчидтай хүч үзэж бяр чадлаа үзлээ.

Бие хамгаалах урлагаар хичээллэдэг тамирчид дундаас шилдгийн шилдгийг шалгаруулж тив дэлхийн тэмцээнд Монгол Улсын нэрийг гаргах тамирчдыг бэлтгэх зорилготой тэмцээнд Манай улсын 5-н тамирчин ялж 2 нь ялагдал хүлээсэн юм. Монголын тамирчдын хувьд хүчтэй, бяртай мөн хөгжөөн дэмжигчид маш сайн дэмжиж байна гэж Японы бүх тамирчид хэлж байсан юм.

Тулаан Монгол, Япон улсын төрийн дуулалаар эхэлж, мөн үзэгчдийн уухайн дуугаар түрэн тамирчдад урам, зориг хайрлан тэмцээнийг эхлүүллээ.

Тэмцээний салхийг хагалж А.Ууганбаяр, Haruo нар тулалдаж Японы тамирчин ялсан ч үзэгчдийн суудлаас ялагдаж байж ялна манай тамирчид хүчтэй, алив дэмжээд өгье гэж дэмжиж байлаа.

Ингээд зарим тамирчдаас яриа авснаа сонирхуулая. Т.Ганбаяр 4 удаа тулалдаж 2, 2 ялж, ялагдаж байсан түүний хувьд өөрийн гэсэн үг хэл, үйлдэл хөдөлгөөнөөрөө тулааны урлагт шинэ зүйл нэвтрүүлсэн тамирчин юм байна.

Тэрээр Японы тамирчин Ryo-той тулалдаж ялсан юм. Залуу тамирчин маань өрсөлдөгч амархан ядарч, амьсгаадаж байсан тиймээс боолтонд амархан орлоо. Мөн мэргэжлийн дүрмээр 5 дахь удаагаа тулалдаж байна. Ялсандаа баяртай байна гэдгээ хэллээ.

Харин эмэгтэй тамирчдаас Япон улсын тамирчныг манай улсын тамирчин М.Баярмаа өөртөө гар хүргэхгүй, боломж өгөхгүй байсаар илт ялсан юм. Баярмаагийн хувьд Жи Жицүгийн Дэлхийн аваргын хүрэл, 2015 он Зүүн Азийн хошой аварга, саяхан болж өнгөрсөн сорилт тулаанд Шандас ММА-ийн У.Саранмөнхтэй тулалдаж 2-р үедээ 1:36 гарт өөрийн давуу тал болох өчих мэхээр ялсан байна.

Тэрээр өрсөлдөгч маань техник сайтай байлаа мөн 8-н насаар эгч бас биеийн өндөр гээд илүү байсан гэсэн ч би ялсандаа маш их баяртай байна хэмээн хэллээ. Түүнийг аав, ээж нь их дэмждэг. Тулааны урлагт ороход аав маш их тусалж, дэмжсэн. Цаашдаа UFC-д тулалдах зорилго өвөртөлж яваа гэдгээ хэлсэн юм.

Өрсөлдөгч Япон тамирчин бүсгүйн хувьд хөөрхөн царайтай тулаанч гэдгээрээ шүтэн бишрэгч болон хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж нэрд гарсан байна. Тэрээр өрсөлдөгч хүчтэй, бяртай юм.

Өмнө нь Монгол тамирчинтай тулалдаж байсан уу?

Тулалдаж байсан орнуудын тамирчдаас хамгийн хүчтэй тамирчин аль орных байсан бэ гэхэд: Тэрээр Монгол тамирчинтай тулалдаж үзээгүй. Үнэхээр бусад орнуудын тамирчдаас хамгийн хүчтэй нь Монгол гэж би хэлнээ. Үнэхээр хүчтэй, бяртай юмаа гэлээ.

Бяцхан хүү, нөхөртэйгөө Монголд ирсэн. Нөхөр нь хэр дэмждэг вэ?

Тиймээ. Хүү маань 8-н сартай анх нөхөр маань дэмждэггүй байсан. Одоо бол ойлгож, дэмждэг болсоон.

Цаашдын зорилгоосоо хуваалцаач? Жаахан хүүхэдтэй учраас тэр болгон тэмцээн уралдаанд ороод байж чадахгүй болов уу гэхдээ боломжоороо оролцож тулалдана гэлээ.

Мөн тэмцээний үеэр өрсөлдөгчөө минут орчим сэргэхгүй, эмчийн тусламжаар босгосон тулалдаан болж өнгөрсөн юм. Энэхүү хүчтэй, бяртай аймшигтай тулааныг үзүүлсэн Манай тамирчин Ц.Амарсанаа байлаа.

Тэрээр өрсөлдөгч Daisuke-г сүүлийн минутанд ганц цохилтоор ухаан алдуулж ялсан юм. Манай тамирчны хувьд бусад тамирчдын адил ялж, ялагдал хүлээн байсан. Тулаанч хүн бүрийн сэтгэлдээ тээж явдаг UFC-д тулалдаж Дэлхийн аварга болох хүсэл эрмэлзэлтэй. Өрсөлдөгчөө хүнд цохиолтоор хэд хэд унагаж цус нөжөнд нь хутгаж Японы тамирчин хүнд цохилтонд орж, хоёр дасгалжуулагчаар түшүүлэн тайзнаас буусан юм.

Ийнхүү манай улсад зохиогдсон Япон улсын шилдэг тамирчидтай тулалдсан тэмцээн 5:2 харьцаатай буюу 5 удаа ялж, 2 ялагдал хүлээн өндөрлөсөн юм. Япон тамирчдын хувьд агаар, хоол гээд таарахгүй байдал нөлөөлсөн гэдгийг манай тамирчид хэлж байлаа. Ийнхүү “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг эх орондоо амжилттай зохион байгуулж монгол залууст хүч, бяр амтагдуулсан тулааныг үзүүлж, нэгэн үдшийг өнгөрүүллээ.

М.Буянжаргал

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14