Drift-н тэмцээн маргааш буюу 10 сарын 1-ны өдөр 11 цагт “Авто худалдааны төв” талбайд “Mongolia VS Russia” уриатай “D.Vision Mongolia 2016” болно.

 

“D.Vision Continental League” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, Казакстаны 2 хотод явуулдаг цуврал тэмцээн юм.

Харин энэхүү Drift тэмцээнийг зохион байгуулсан Хамт олон болон "Тэнгэрийн Модун" ТББ-тай хамтранМанай улсад зохион байгууллахаар болсон билээ.

Тэмцээнд ОХУ-ын 7 шилдэг тамирчин, Монгол улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх юм.

Сонирхуулахад: Тэмцээнд тусгай тоноглогдсон машинтай тамирчин өгсөн даалгаварыг өндөр хурдаар гүйцэтгэхийг хэлнэ. Жишээ нь 1-р эргэлт дээр 80 градус барьж 120 км цагаас доошгүй хурдтайгаар 20 метр явах гэх мэтчилэн даалгаварт тухайн замыг хаана яаж явахыг заасан түүний дагуу гүйцэтгэхийг хэлнэ.

Гадны орнуудад дрифтийн машин нь хотын зам талбайгаар явдаггүй ба тэмцээн болох газарт ачиж авчирдаг. Учир нь машинууд нь энгийн хэрэглээнд огтоос тохиромжгүй юм.

Мэдээлийн ивээн тэтгэгчээр Cityinfo.mn ажиллаж байна.

М.Буянжаргал