Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад шинээр үүсгэн байгуулагдаж байгаа “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид хандаж, энэ сарын 7,8-нд зохион байгуулагдах залуу уяачдын анхдугаар чуулганд оролцуулах хүсэлтээ хүргүүлжээ. Түүнчлэн холбооны үүсгэн байгуулагчид Д.Гантулга гишүүнд холбооныхоо “Тэргүүн”-ээр ажиллах саналыг тавьжээ.

Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа мянга мянган залуу уяачдыг нэгтгэж, хурдан морины аугаа өв соёл, уламжлал түүхээ залгамжилж авч явах залуу үеэ хөгжүүлэн бэлдэхээр үүсгэн байгуулагдаж буй тус холбооны анхдугаар чуулган 21 аймаг, 9 дүүргийн 200 гаруй залуу уяачдын төлөөлөлтэйгээр энэ сарын 7,8-нд Чингис хааны хүрээ цогцолборт болох юм.