Улсын начин Б.Насандэлгэрийн гэргий, “Ардын дууч” хэмээн олон нийтэд өргөмжлөгдсөн дуучин Д.Бурмаа “Монгол бөхийн гэргий” шинэ дууныхаа клипийг тун өвөрмөц хийхээр зэхэж буй.

Тус дуунд үе үеийн аварга, арслан, заан, начин гэсэн улсын цолтой бөхчүүдийн гэргий нар тоглох аж. Тэрбээр бөхчүүдийн гэргий нарт клипны зураг авалтад оролцох урилга илгээхэд их таатай хүлээн авсан байна.

Уг клипийг гаргахад А.Сүхбат аваргын отгон эхнэр Н.Гарамханд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэв.

Х.Даваа